Таамаглалаар биш, бодит тоогоор.

Хэмжиж чадвал хянаж чадна

Хянаж чадвал удирдаж чадна

Түүхий эд, үйлдвэрлэлээс эхлээд борлуулалт, санхүүгээ нэг дороос хянаарай. Юуг хэдээр үйлдвэрлэж, хэдэн төгрөгийн ашиг олж байгаагаа яг одоо хараарай.

Системийн боломжууд

Өдөр тутмын ажлаа хянаж, бизнесийн оновчтой шийдвэр гаргах боломжтой.

Түүхий эд, бүтээгдэхүүн

Орлого, зарлагыг тухай бүрд нь бүртгэж, агуулахын үлдэгдлийг бодит цагийн горимоор хянана.

Үйлдвэрлэл

Өдрийн гүйцэтгэлийг ажилтан, ашигласан материал, бэлэн бүтээгдэхүүн бүрээр бүртгэж, барааны үлдэгдлийг автоматаар шинэчилнэ.

Борлуулалт, авлага

Харилцагч бүрийн борлуулалт, төлбөрийн түүхийг хянаж, авлагаа түргэн шуурхай шийдвэрлэнэ.

Санхүү, цалин

Орлого зардал, цалингийн тооцоо болон мөнгөн урсгалын мэдээллийг нэг дор нэгтгэн харна.

Урьдчилсан тооцоо

Үйлдвэрлэл эхлэхээс өмнө материал, ашиглалтын зардлыг нарийн тооцож, хүлээгдэж буй ашгаа урьдчилан таамаглана.

Шинжилгээ, таамаглал

Санхүүгийн гүйцэтгэлийг өнгөрсөн үетэй харьцуулж, цаашдын чиг хандлагыг графикаар шинжилнэ.

Ашгаа хэрхэн урьдчилан тооцоолох вэ?

Үйлдвэрлэл эхлэхээс өмнө ердөө 3 алхмаар зардлаа тооцож, өөр өөр хувилбараар ашгаа харьцуулан харах боломжтой.

  1. 1

    Бүтээгдэхүүн ба тоо хэмжээг сонгоно

    Үйлдвэрлэх бараа болон тоо хэмжээг оруулснаар үнийн мэдээлэл системээс автоматаар татагдана.

  2. 2

    Зардлаа нарийвчлан тооцоолно

    Цалин, түүхий эдийн зарцуулалт болон түрээс, цахилгаан гэх мэт тогтмол зардлуудыг бүтээгдэхүүнд оновчтой хуваарилна.

  3. 3

    Бодит ашиг, өртгөө шинжилнэ

    Бүтээгдэхүүн тус бүрийн нэгжийн өртөг, ашгийн маржин болон алдагдалгүй ажиллах доод хэмжээг шууд харна.

Ажлаа хөнгөвчлөхөд бэлэн үү?

Системийн танилцуулга үзэх болон өөрийн үйлдвэрт тохируулах зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай.

Хүсэлт илгээх